Тэмээгээр аялагч Н.Байгалмаагийн туулсан зам, дуусгаж чадаагүй мөрөөдөл

Н.Байгалмаа нь Италийн нэрт аялагч Марко Пологийн аялж явсан чиглэлийн дагуу буюу Азиас Европ хүртэл эртний “Торгоны Зам”-аар аялах төлөвлөгөөтэй байсан юм. Ингээд тэр 2017 оны аравдугаар сарын 30-нд Их Британи хүртлэх замыг тэмээтэй туулах “Steppes to the west” аялалаа эхлүүлжээ. 

Тухайн зам нь төлөвлөгөөний дагуу 12 мянган км урттай юм. Н.Байгалмаа анх Монголоос Унгар хүртэлх замыг морьтой туулсан австрали аялагчийн тухай сонсож, энэхүү аяллынхаа санааг гаргажээ.

Тэрээр эхний 1300 км-ээ аль хэдийнээ туулж, Хятад улсын хилийг нэвтрээд байсан ч хүнд өвдөж, нутагтаа эргэн ирж эмчлүүлэх шаардлагатай болсон байна. 

 

 

Богино хугацаанд буюу 10 хоногийн зайтай 2 удаа өвдөж, эмчилгээ хийлгэх шаардлагатай болсноор түүний бие эмчилгээндээ ядран, улам сульдаж, яах аргагүй Монголдоо буцаж ирэхээс өөр замгүй болжээ. 

Үүний дараагаар тэр эргэн тэнхэл орж, эмчилгээгээ үр дүн сайтай хүлээж авсны ачаар аялалдаа буцаад гарсан юм. 

 

 

Ингээд тэр нийтдээ 3000 км замыг туулж Лондон орох зорилгын доор аялалаа үргэлжлүүлсээр байсан юм. 

Мөн тэрээр “Би Монголын аялал жуулчлалын салбарт 12 жил ажилласан. Чөлөөт цагаараа ууланд аялах дуртай байлаа. Би Монголын өндөр оргилуудаас гадна Эльбрус, Климанжора ууланд авирсан. Найман жилийн өмнө Австралиас Унгар руу аялсан Тим Копегийн талаар би анх удаа сонссон. Би түүнтэй адил өвөрмөц аялал хийхийг хүсч, тэмээгээр аялахаар шийдсэн юм. Би тэмээтэй 3000 км аялж байгаа анхны монгол эмэгтэй. Тэмээгээр Лондон хотод хүрэх нь миний зорилго. Энэ бол түүхэн дэх хамгийн урт тэмээн аялал болно. Мөн Монголын соёлыг дэлхий даяар сурталчлах, эмэгтэйчүүд зорилгодоо хүрэх чадалтайг батлахыг зорьсон.” хэмээн нэгэн ярилцлагатаа хэлсэн байдаг. 

 

 

Гэвч 2020 оноос эхлэн дэлхийг сандаргасан цар тахал дэгдэж, үүнтэй холбоотойгоор Байгалмаагийн аялал ч түр зогсоод байлаа. 

Н.Байгалмаа аялалаа зогсоон зогсоох үедээ аялалынхаа 4-ний нэгийг нь буюу аль хэдийн 3000 гаруй км-ыг нь туулсан байсан юм. 

Түүгээр зогсохгүй Н.Байгалмаа дэлхийн ноён оргилуудад төрийн далбаагаа мандуулсан туршлагатай уулчин байжээ. Тэр Монгол улсын Алтай таван богдын оргил, Хорьдол сарьдаг, Сутай хайрхан, Асралт хайрхан цаашлаад Альпийн нурууны ноён оргил Эльбрус, Африкийн хамгийн өндөр уул Клемэнжаро зэрэг ноён оргилуудад гарч байжээ. 

 

 

19 настайгаасаа л эхлэн дэлхийн улс орнуудаар аялах болсон бөгөөд нийт 26 улсаар аялж, дамжин өнгөрчээ. 

Сүүлийн долоо хоногт ээж, гэр бүлтэйгээ ойрхон байх зорилгоор ээжийнхээ гэртэй ойрхон төвхнөн бууж, хашаандаа ажил өрнүүлэх асар их хүсэл тэмүүлэлтэй байгаагаа цахим хаягнаа бичээд байсан ч зуурдын байдлаар, цагаасаа эрт одсон түүний хань ижил, хайртай дотны хүн бүхэнд нь эмгэнэл илэрхийлье.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *