Look of Today: А.Баярзаяа “Хэт эмэгтэйлэг хувцсанд ДУРГҮЙ”

Look of Today булан энэ удаа “Zaya beauty” дэлгүүрийг үүсгэн байгуулагч, make-up artist А.Баярзаяагийн нэг өдрийн гайхалтай, донжтой look-ийг онцоллоо.

 

Тэрбээр,  “Блазер пиджак бол хүн бүр ямар ч үед өмсөхөд тохиромжтой хувцас. Олон жилийн өмнө нэгэн шинэ жилийн цэнгүүнд би пиджактай оролцож байсан. Тэр үед надаас өөр ганц ч хослолтой эмэгтэй байгаагүй.

Найзууддаа үргэлж томдсон, нэвсгэр хувцас өмсдөг гэж шүүмжлүүлж ч амжсан байдаг. Гэтэл би тэр үеэс л энэ хувцсыг өмсөн үедээ өөртөө итгэлтэй, эрч хүч авч чаддаг байсан.

Харин тэр явдлаас хоёр жилийн дараагаас эхлэн эмэгтэйчүүд шинэ жилийн гоёлдоо даашинзаас илүү, хослол, том пиджакийг өндөр өсгийтэй хослуулж эхэлсэн байдаг. Сүүлийн жилүүдэд блазер эрчимтэй тренд болсон. Загварын чиг хандлагад хүн бүрд тохиромжтой хувцас гэдгийг худалдан авагчид ч илүү ойлгож эхэлжээ” хэмээсэн юм.

 

Харин түүний “Look of Today” булангийн блиц асуултад хэрхэн хариулсныг сонирхуулъя:

Нэр, нас: А.Баярзаяа, 28 настай

Ажил ба мэргэжил: Сэтгүүлч мэргэжилтэй, сонирхлоороо make-up артистаар ажиллаад зургаан жил болж байна.

 

Өнөөдрийн хувцаслалтын талаар нэг үгээр: Бие барьсан, дэрвэгэр хормойтой хэт эмэгтэйлэг хувцаслалтад дургүй. Өөрт тухтай, сул, загварлаг хувцаснуудад их дуртай. Энэ дундаас том, сул загварлаг пиджакийг хэзээд илүүд үздэг.  Өнөөдрийн look-ийг нэг үгээр илэрхийлбэл тав тухтай.

 

Хувцас танд хэр их чухал вэ: Хамгийн чухал. Хүнтэй уулзахад хувцсаар нь угтаж, ухаанаар нь үднэ гэдэг. Ярихаас өмнө хувцас чиний өмнөөс ярьж байдаг гэдэгтэй санал нэгддэг. Ямарваа нэгэн үйл ажиллагаа, цаг үедээ тохирсон хувцас өмсөх нь хамгийн чухал. Хувцаслалтад анхаарахгүй байж болохгүй.

Дуртай брэнд: Одоогийн нөхцөл байдалд дундаж төвшний брэндүүдийг эрхэмлэдэг. Жишээлбэл, “Zara” Үнээсээ давсан чанартай санагддаг. Санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн цагтаа “luxury “зэрэглэлийн брэндүүдийг илүүд үзнэ гэж боддог.

 

 

Дуртай акксесиор: Бөгжинд дуртай. Ээмэг, хүзүүний зүүлт удаан зүүж чаддаггүй. Хэтэрхий олон зүйл зүүх нь тухгүй байдаг.

Байнга биедээ авч явдаг зүйл: Уруулын будаг. Сормуусны цавуу байж бас болох юм. Би make-up артист учраас өдөр бүр өөр төрлөөр нүүрээ буддаг. Сормуусны хэмжээг тохируулах боломжтой тул наадаг сормуусыг илүүд үздэг. Сормуус огт хийлгэж үзээгүй.

 

Таны бодлоор шүүгээнд заавал байх ёстой хувцас юу вэ: Блазер пиджак /инээв/

Өнөөдөр төлөвлөсөн ажил: Эмэгтэйчүүдийн эмнэлэг орно

Ирээдүйн зорилго: Хүү, охин хоёр хүүхэдтэй. Гэр бүл тогтвортой болчихсон. Ойрын 10 жилд дахин хүүхэд төлөвлөөгүй. Одоо зөвхөн карьераа хөөх, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх юм. Би өөрийн нэрийн сормуусаа гаргадаг. Цаашлаад make-up-ийн бүх бүтээгдэхүүний брэнд болгон хөгжүүлэх зорилготой.

 

Таны хувьд хамгийн их цаг зарцуулдаг хобби юу вэ: Хоббигоо ажил мэргэжлээ болгочихсон. Нүүр будах бол миний хобби. Бусад үед фитнесээр хичээллэх, бүжиглэх дуртай. Өглөө босоод л дуу сонсонгоо бүх зүйлээ амжуулдаг. Дуу бол миний амьдралын салшгүй нэг хэсэг. Ер нь урлагтай холбоотой зүйлүүдэд их дуртай.

 

Чанартай хувцас уу загварлаг хувцас уу: Чанартай атлаа загварлаг хувцас

Инстаграм: bayarzaya

 

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments