Гуравдугаар эмнэлэгт коронавирусийн эмчилгээнд ECMO аппарат ашиглах боломжтой боллоо

Улсын гуравдугаар төв эмнэлэг дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс коронавируст халдварын хүнд зэрэглэлийн эрчимт эмчилгээний 20 ор, зайлшгүй эмнэлгийн нөхцөлд тусгаарлах шаардлагатай хүндэвтэр зэрэглэлийн эмчлүүлэгчийн 80 орыг дэлгэн үйлчилгээ үзүүлж эхэлсэн.

Тус эмнэлэгт Дэлхийн банкны санхүүжилтээр Maquet Getinge брэндийн Cardiohelp маркийн уушги орлуулах аппаратыг дагалдах хэрэгслийн хамт энэ сарын 25-нд ЭМЯ-наас хүлээн авч, ашиглахад бэлэн болжээ.

Тодруулбал, коронавируст халдварын шалтгаантай уушгины хатгалгаа, түүний хүндрэл болох эдгэрэлт удаантай хүнд хэлбэрийн амьсгалын замын дутагдлын үед механик агааржуулалттай эмчилгээ шаарддаг.

Ийм тохиолдолд эмчилгээний хамгийн сүүлийн арга хэрэгсэл болох ECMO технологийг ийнхүү тус эмнэлэг эмнэлзүйн тусламж үйлчилгээндээ ашиглах бэлтгэлийг хангажээ.

Тус аппаратыг зөвхөн уушгины хатгалгаа, амьсгалын дутагдлын үед хэрэглээд зогсохгүй бусад вирусийн шалтгаант уушгины хатгалгаа, зүрхний хурц дутагдал, зүүн ховдлын хурц дутагдлын үеийн уушгины хаван, зүрх шилжүүлэн суулгах үед ашиглах боломжтой юм.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments