Өнөөдрийн Зурхай: 2021/05/28
Матар
Ихэнх хүмүүс бүх юманд бусдыг буруутгахыг эрмэлзэх хандлагатай байна. Бэрхшээлтэй үед сандарч тэвдэлгүй, зүгээр л урт амьсгал авч тайвшрах хэрэгтэй. Зарим үед ажилдаа улайран зүтгэж болох ч зарим үед завсарлага авч чаддаг байх хэрэгтэй. Таны үйл хөдлөл өрсөлдөгчийн эсэргүүцэлтэй тулгарсан ч занганд оролгүй мултрах боломж гарах болно.
Хумх
Бизнес эрхлэгч хүмүүс зарим үед хэцүү байсан ч тогтмол цалин хөлс авдаг анги давхаргад атаархах хэрэггүй. Өөрийн гэсэн замаар хүсэл сонирхлынхоо зүг тууштай зүтгэхийг танд зөвлөж байна. Өнөөдөр таны ажил хэргийн байдал тогтворгүй байх ч удахгүй амжилтын оргилд гарах болно.
Загас
Та биеэ барьж чадахгүй бол хөрөнгө мөнгө алдаж магадгүй. Шаардлагагүй үнэтэй худалдан авалтаас эрс татгалз. Зөрчилтэй нөхцөл байдлаас гарахдаа дипломат арга зам сонго. Өнөөдөр та онцгой нөхцөл байдалд ажиллах хэрэгтэй болох бөгөөд хөдөлмөрийг тань хүмүүс зохих ёсоор үнэлэх болно. Та зарцуулсан хүчин чармайлтдаа тохирох хөлс авах гэрээ байгуул.
Хонь
Олон нийтийн тээврийн хэрэгсэл дотор бүдүүлэг явдалтай учирвал яаран бүү хариуг нь өг. Хамт олон дотроо биеэ барьж сур. Харилцаа холбоо, сурлага, бизнес аялалд мөнгөө хямгатай зарцуул. Дурлалын асуудлууд мухардалд орно.
Үхэр
Бүх зүйлд анхааралтай байх өдөр. Бичиг баримттай ажиллах бол нямбай эмх цэгцтэй байх нь чухал. Ажлын байранд та бүх зүйлийн төлөө хариуцлага хүлээж бүгд таныг гадуурхаж байгаа мэт санагдана. Эсрэг тэсрэг байр суурьтай нүүр тулахад бэлэн бай. Хэчнээн ажил их байсан ч өөртөө бага ч гэсэн цаг гаргаж, анхаарал халамж тавиарай.
Ихэр
Од эрхэс олон ажил зэрэг хөөцөлдөх идэвхитэй үйл ажиллагаагаа бага зэрэг сулруулахыг зөвлөж байна. Гэр бүл, эрүүл мэнддээ анхаарлаа хандуул. Гэр бүлийн дотно сайхан харилцааг халамжгүй байдал болон хий хардалт эвдэнэ. Залуу ихрүүд хичээл, сурлагадаа амжилт гаргах таатай нөхцөл бүрдэж байна. Сурч мэдэх их хүслийг одод ивээнэ.
Мэлхий
Зөн билэг өндөр байна. Шийдэгдээгүй асуудлаас болж амьдралд гомдол тунирхал үүссэн байна. Таныг гомдоосон хүнд бүү өс сана. Уурлаж бухимдсанаас болж биеийн эрүүл мэнд муудаж болзошгүй. Бие болон сэтгэл санаагаа тайван байлгаж эрч хүчээ зөв зарцуул. Санхүү доголдох шинж тэмдэг ажиглагдвал тэр дор нь хариу арга хэмжээ ав.
Арслан
Хоосон дэмий зүйл мэт санагдавч зүрх сэтгэлийнхээ төлөө юугаа ч бүү хайрла. Танд янз бүрийн муу юм ярьсан ч ирээдүйдээ бүү санаа зов. Та бусдын нүдэнд өөртөө итгэлтэй мэт харагдана. Гэвч үл таних хүний өмнө сандарч тэвдэнэ.
Охин