Нэр дэвшигч Д.Энхбат эхнэрийн хамт коронавирусийн халдвар авчээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дангаасүрэнгийн Энхбат болон түүний эхнэр Коронавирусийн халдвар авсан нь батлагдлаа.
Тодруулбал өчигдөр нэр дэвшигч Дангаасүрэнгийн Энхбат нь Булган аймагт уулзалттай байсан хэдий ч цуцалж, Улаанбаатар хотод яаралтай шинжилгээ өгөхөөр иржээ. Улмаар шинжилгээний хариу нь 24цагийн орчим эерэг гэж гарсан байна.
Нэр дэвшигч сүүлийн өдрүүдэд Дархан Сэлэнгэ Эрдэнэтийн иргэд сонгогчидтой уулзаад байсан юм.