Б.Жагар: МЗХ-оос савраа татахгүй бол МАН-ын Их Хурал болох өдөр тэмцлийн жагсаал хийнэ
Монгол Ардын Намын 100 жилийн ой болж буй энэ онд Монголын Залуучуудын Холбоо (МЗХ)-ны ч мөн 100 жилийн ойн тохиож, тэмдэглэлт жил болж байгаа юм.
Харин энэ үеэр нэр бүхий этгээдүүд "Намаас өгсөн үүрэг даалгавар" хэмээн намын нэрийг барьж МЗХ-ны удирдлагыг авахыг оролдон, үйл ажиллагаанд нь хутгалдаж, тус холбооны дотоод дүрэм журам, ТББ-ын тухай хуулийг уландаа гишгэж байгаа харамсалтай хэрэг болоод байна.
Уг асуудлын дагуу МЗХ-ны нийслэл хариуцсан дэд ерөнхийлөгч Б.Жагар өнөөдөр мэдэгдэл хийлээ. Тэрээр:
МЗХ-ны ерөнхийлөгч гэх О.Гэрэлт-Од, хүндэт ерөнхийлөгч гэх УИХ-ын гишүүн асан Д.Гантулгаар толгойлуулсан нэр бүхий МАН-ын гишүүд 2021 оны 10 дугаар сарын 27-нд МЗХ-ны салбаруудад мэдэгдэлгүйгээр дүрмийн бус хурал хийсэн.
Өөрийн үнэт зүйл, олон намын хараат бус байдлыг эрмэлздэг залуусын байгууллагыг ийн нэг намын бүлэг залуус хүчээр харьяандаа авахыг оролдож буй энэ явдлыг эсэргүүцэж байгаагаа МЗХ-ны удирдах зөвлөл албан ёсоор мэдэгдэж байнна.
Тиймээс энэ тухай яаралтай арга хэмжээ авч, тухайн нэр бүхий намын гишүүддээ хариуцлага тооцохгүй аваас 12 дугаар сарын 8-нд буюу МАН-ын 30 дугаар Их Хурал хуралдах өдөр хугацаагүй эсэргүүцлийн жагсаал эхлүүлэхээ мэдэгдлээ.