Охиноо дөрвөн жилийн турш хүчирхийлсэн хойд эцэгт дээд хэмжээгээр хорих ял оноожээ

Өнөөдөр /2021.06.24/ дагавар охиноо 13 наснаас нь эхлэн 4 жилийн турш хүчирхийлсэн гэх  43 настай Х-д холбогдох шүүх хуралдаан болж өндөрлөжээ.

Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн гэм буруу дээрээ маргаж, “Би охиноо ямар нэг бэлгийн харьцаанд уруу татаж, орсон зүйл байхгүй” гэж мэдүүлгээрээ мэлзэж байсан ч өнөөдөр гэм буруугаа хүлээсэн байна.

Энэхүү гэмт хэрэг нь насанд хүрээгүй бага насны хүүхдийг биеэ хамгаалж чадахгүй буюу үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүйг далимдуулсан, хүч хэрэглэхээр үргэлжилсэн үйлдэлтэй, заналхийлж гэмт үйлдлээ гүйцэтгэсэн, хүүхдийн сэтгэл санаанд нь айдас төрүүлэн, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй болгож ээж эгч дүүг нь заналхийлэн хэл амаар доромжлон, эдийн засгийн байдлаар дарамтлан эрхшээлдээ бүрэн оруулснаас болж олон жил нууц, далд аргаар үйлдэгдсэн насанд хүрээгүй хүүхдийн сэтгэл санаа, бие махбодь, ирээдүйд ноцтой хохирол учруулсан гэмт үйлдэл ажээ.

Энэ гэмт хэргийг үйлдсэн БЗД-н 21р хорооны иргэн 43 настай Х-д шүүхээс гэм буруутай гэж үзэж хуульд заасан хариуцлагын хүрээнд,

1. Хаалттай хорих ангид эдлэх ялыг хуульд заасан дээд хэмжээгээр оногдуулж,
2. Мөн шүүхийн шийдвэрт хохирогч хүүхдийн сэтгэл санаа, гэм хорын зардал, цаашид сэтгэл засалын эмчилгээнд зарцуулагдах зардал мөнгийг шүүгдэгч гаргаж, хохирол төлбөрийг барагдуулахаар шийдвэрлэсэн байна.

Similar Posts

One Comment

  1. Дэлгүүрт банкинд болон хүнсний захад бөөгнөрч болдог сонгуульд бол бүүрч хамаагүй байхад халдварт өртөдгүй цайны газар юмуу ресторанд ороод хоолоод гархад тусдаг халдвар авдаг зарчимаасаа татгалзаж чөлөөтэй болгож өгөө

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *