Ким Кардашиан салсан нөхрөөрөө овоглосон хэвээр үлдэхээр шийдсэн ч нөхөр нь нэрээ сольжээ
Ким Кардашиан Уэст, Канье Уэстээс албан ёсоор салсныхаа дараа нэрнээсээ “Уэст” овгоо хасахгүй гэдгээ мэдэгджээ.TMZ -ийн мэдээлснээр Ким хүүхдүүдийнхээ нэрнээс ч мөн адил “Уэст” овгийг хасах төлөвлөгөөгүй байгаа аж.
Тэгвэл Канье өөрийн бүтэн нэр Канье Омари Вест-ийг хууль ёсны дагуу “Ye” хэмээн сольсон бөгөөд үүнийг ч экс эхнэр болох Ким Кардашиан Вест нь дэмжсэн юм. Нэгэнт карьерынхаа ихэнх хугацаанд “Үе” гэх нэрээр танигдсан дуучин Канье нь 2018 онд гаргасан цомгоо мөн уг нэрээр нэрлэж “Үе” цомог ч 85.000 гаруй хувь борлуулагдаж байжээ.
Өнгөрсөн 2 дугаар сард албан ёсоор салах өргөдлөө шүүхэд хүлээлгэн өгсөн хос хоёр одоо ч эв таарамжтай харилцаатай бөгөөд хүүхдүүдээ хамтран өсгөж, нэгнээ ямар ч үед дэмжиж байхаа илэрхийлсэн юм.
Мөн дуучин Канье- ийн удахгүй гарах “Донда” цомгийн анхлан сонсох үдэшлэгт Ким Кардашиан ирсэн бөгөөд зарим үед хамтдаа оройн хоол идэж, камерын дуранд өртсөөр байна.