Экс нөхрийнхөө шинэхэн цомгийн ямар ч дуугүйгээр сонсох Ким Кардашиан
Өнгөрсөн 2 дугаар сард салах өргөдлөө шүүхэд өгсөн хос хоёр болох Ким Кардашиан, Канье Уэст нар өдгөө ч эцсийн шатаар шийдвэрлэгдэж, албан ёсоор салаагүй байгаа юм.
Тэдний ойрын эх сурвалжуудын мэдээлснээр хоёр хос маань харилцаагаа дахин сэргээхийн тулд хамтран хичээж байгаа ба хамтдаа оройн хоол идэж, дуучин Канье-ын шиннэ цомгийн нээлтэд хамтдаа очсон байна.
Тэгвэл 2 өдрийн өмнө буюу өнгөрсөн ням гарагт Каньегийн “Донда” цомог цацагдаж, дэлхий нийтийн хүлээлтийг тайлсан юм.
Харин түүний экс эхнэр, алдарт инфльюнсер Ким Кардашиан экс нөхрийнхөө цомгийг сонсож буйгаа скрийн шотоор батлан инстаграм сторидоо хуваалцсан ч дууг нь нээхээ мартсан байжээ.
Бүх дууг нь нэг бүрчлэн сонсох Ким нийт 27 дууны скрийн шот хуваалцсан бөгөөд алийг нь ч сонсох үеэрээ утасныхаа дууг нээгээгүй байсан нь олны анхаарлыг татав.
“Магадгүй Ким экс нөхрийнхөө дууг сонсоход заавал дууг нь нээх албагүй ба сэтгэлээрээ л сонсоход хангалттай гэж үзсэн биз” гэх фенүүд байгаа бол ихэнх хүмүүс түүнийг зүгээр л дууг нь нээхээ мартсан ба хэзээ ч бүтнээр нь сонсоогүй гэж таамаглаж байгаа юм.