Танд байж болзошгүй аюулт эмгэг “НОЙРНЫ ХЯМРАЛ”-ын тухай
Нойрны хямралын тухай
Нойрны хямрал нь хүний нойрны хэрэгцээ хангагдахгүйгээс үүсдэг.
Нойрны хямралд хүргэх гол шалтгаан нь өөртөө унтаж, амрах нөхцөлийг хэр бүрдүүлж байгаагаас их хамаарна. Зарим хүмүүс өдөржингөө юм идэхгүй хоосон явж байгаад орой хэт их идэх эсвэл цай, кофе уугаад унтах нь нойр сэргэх нөхцөл болж байдаг. Иймд нойр хэвийн байхад амьдралын хэв маяг маш чухал гэсэг үг. Мөн бухимдал болон биеийн өвчний үед нойрны өөрчлөлт элбэг тохиолдоно. Тухайлбал, бие махбодын хүчин зүйлс буюу зүрх судас, үе мөчний өвчнүүд шалтгаалж болно. Харин сэтгэлзүйн хувьд уурлаж бухимдах, айдас төрөх, сэтгэл гутрах, сэтгэл түгших, уй гашуу тохиолдох нь нойр хямрахад хүргэдэг. Үүнээс гадна кофейн агуулсан цай, кофе уух, хар тамхи татах, архи уух, ажлын хэв маяг өөрчлөгдөх /шөнийн ээлжийн ажил/ буюу амьдралын хэвшлээс шалтгаалдаг. Мөн хүрээлэн буй орчны хэт их дуу чимээ, агаарын температураас шалтгаалан нойр хямарч болдог.
Хэтрүүлж унтах нь хортой
Нойрны талаар өөр үзэл бодол бас бий. Жишээ нь профессор, сэтгэл судлаач Даниель Крипке нь нойр судлалаар ихээхэн судалгаа хийсэн бөгөөд түүний үзэж байгаагаар хэтрүүлж унтах нь бас хортой гэнэ.
Өдөрт 6,5–7,5 цаг унтдаг хүмүүс илүү урт насалдаг ба үр бүтээлтэй, аз жаргалтай байдаг. Харин илүүдэл нойр хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй ба 8,5 цаг унтсан хүн 5 цаг унтсан хүнтэй харьцуулахад өвчтэй хүн шиг байдаг байна.
Тэгэхээр одоо яах вэ?
Нойр бол хувь хүнээс ихээхэн шалтгаалах ба хамгийн зөв, энгийн зөвлөгөө бол бүтэн нойртой байх явдал юм.
Хүний биед хором бүрд тодорхой үйл ажиллагаа явагдаж байдаг бөгөөд энэ нь нарны хөдөлгөөнтэй ямар нэг байдлаар холбоотой юм. Эдгээр системүүд маш нарийн тохирч явагдах ба бид нарны үйл ажиллагаанд яаж ч нөлөөлж чадахгүй учир хүний өдрийн үйл ажиллагаа хатуу тогтсон хэмтэй байдаг байна. Шөнө дунд нар өөрийн хамгийн доор байх байрлалд ирэх учир бид энэ үед хамгийн их амрах нөхцөлд орсон байх хэрэгтэй. Тиймээс унтахад сайн цаг бол 21 цагаас 03 цаг хүртэлх хугацаа юм. Бас 22-оос шөнийн 04, 20-иос шөнийн 02 цаг хүртэл унтаж болно.
Шөнийн нойрыг нөхөж болдоггүй
Хүн хоногт найман цаг унтахад хангалттай гэдэг. Тэгвэл техник технологи өндөр хөгжсөн, стресс ихтэй өнөө үед энэ нь өөрчлөгдөж, хүн бүр хоногт дор хаяж 9–10 цаг унтах ёстой болжээ. Учир нь найман цаг унтах нь хангалтгүй бөгөөд хүний тархи өдрийнхөө ачааллаас ангижирч, өөрийгөө нөхөн сэргээж амжихаа больсон гэнэ. Ялангуяа компьютер болон электрон бараатай ажиллах үед биед хуримтлагдсан хорт бодисыг нойроор тайлах нь тустай аж.