Цагдаагийн алба хаагч өвс татаж мансуурсан нь ТОГТООГДСОН тул ажлаас нь халжээ
Цагдаагийн албаны хувцастай иргэн мансууруулах төрлийн ургамал татаж байгаа зураг өчигдөр /2021.09.20/ орой цахим орчинд цацагдсан.
Энэ талаар ЦЕГ-ын дэд дарга, хурандаа О.Амарсанаагаас тодруулахад “Энэ асуудлын мөрөөр шалгалтын ажиллагаа явуулахад Орхон аймаг дахь цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтсийн хамгаалалтын II тасгийн харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц.Мөнх-Эрдэнэ нь 2021 онгы 9-р сарын 13-ны өдөр ажлаасаа буугаад албаны дүрэмт хувцастай бусадтай нийлэн мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон.
Мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн алба хаагчид Орхон аймаг дахь цагдаагийн газраас Эрүүгийн хуулийн 20.7:1 дэх хэсэгт зааснаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа. Уг асуудалд холбогдсон цагдаагийн алба хаагчийг албанаас дутагдлаар халах шийдвэр гаргасан” гэлээ.
ВИДЕО ҮЗЭХ: