ФОТО: Б.Жагартай, А.Отгонбаатартай, бужигнаантай АН-ын  жагсаал

Ардчилсан намаас “Одоо боллоо” бүх нийтийн цуглааныг  Сүхбаатарын талбайд  зохион байгуулж байна.   УИХ-ын намрын чуулганы нээлт, олон улсын ахмадын баяртай давхцуулан зохион байгуулсан цуглаан олон зорилготой хүмүүсийн бужигнаанаар эхэллээ.

Цуглааныг олон нийтэд зарлаж, уриалсан АН-ын бүлгийн гишүүд Сүхбаатарын талбайд гарч ирэхээс урьтаж   элдэв тэмцлээр олонд танигдсан ХУД-ийн төлөөлөгч Б.Жагар  цуглаанд оролцогчдыг “мөнгөтэй жагсагчид” гэж тодорхойлоод “маргааш 13:00 цагт шатахууны үнийн өсөлтийн эсрэг талбайд ирэх”-ийг уриалсан юм. Тэрээр АН-ын  дарга Б.Тулгатыг үгийг тасалж, “Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатартай маргалдсаар явж одлоо.

УИХ-ын  нөхөн сонгуульд нэр дэвшиж 14 хоногийн турш Сүхбаатарын талбайд суулт хийж буй “Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар тэмцэгч Б.Жагарыг “10 хамгаалагчтай  ирж, ард түмнийхээ эсрэг дуугарлаа” гэх зэргээр шүүмжилсэн.

Цуглаанд оролцогчдын дунд АН-ын угшилтай ахмадуудаас гадна Гэр хорооллын дахин  төлөвлөлтөөр хохирсон иргэдийн төлөөлөл, зорилгоо мэдэхгүй ирсэн хэсэг, Чингисийн хөшөөнд мөргөхөөр ирсэн өвөө  гэх зэрэг өөр  өөр зорилготой  хүмүүс холхиж байв.

Харин цуглааныг зохион байгуулагч АН-аас өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт,   шатахууны үнийн өсөлтийг бодит жишээгээр тайлбарлаж, ковидын эмчилгээ 8 саяас 160 мянган төгрөг болсныг харьцуулан харуулсан нь  сонирхол татаж байлаа.

Засгийн газрыг огцруулах зорилготой  сөрөг хүчин АН-ын тэмцэл, цуглаан үр дүнд  хүрэхийг харах л үлдлээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ВИДЕО ҮЗЭХ: 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *