АНУ-ын газрын тосны үнэ сүүлийн 7 жилд байгаагүй үнийн дээд түвшинд хүрчээ

Дэлхийн эдийн засгийн байдал Ковид-19 цар тахлаас үүдсэн хямралын уналтаас сэргэж байгаатай холбогдуулан газрын тосны эрэлт нэмэгдэж Нью-Йорк хотын газрын тосны үнэ сүүлийн долоон жилд байгаагүй үнийн дээд түвшинд хүрээд байна.

Сүүлийн хоёр жил гаруй хугацаанд дэлхий даяар Ковид- 19 цар тахлаас үүдсэн нийгэм, эдийн засаг, урлаг соёл, гадаад дотоод худалдаа гэх мэт бүхий л салбарт тулгарсан уналтын байдал аажмаар сэргэж байгаа нь таатай мэдээ ч гэсэн газрын тос олборлогч томоохон орнууд 11-р сард олборлолтоо нэмэгдүүлэх боломжгүй байгаагаа мэдэгдсэн билээ. Түүнчлэн хар салхины улмаас АНУ -ын газрын тосны үйлдвэрлэл түр хугацаанд тасалджээ.

 

Газрын тосны үнэ нэмэгдэх нь бусад бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлдөг бөгөөд хүмүүсийн өдөр тутмын амьдралд шаардлагатай бараа бүтээгдэхүүний үнэ өртөг нэмэгдэж болзошгүй юм.

Газрын тосны үнэ өссөнтэй холбоотойгоор байгалийн хийн үнэ ч мөн өссөөр байна. Эрчим хүчний өртөг өндөр байгаа нь инфляцад нөлөөлөх санаа зовох шалтгаан болоод байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *