|

Английн Ханхүү Philip, Duke of Edinburgh 99 насандаа таалал төгслөө

Ханхүү Philip, Duke of Edinburgh нь 1921 оны 7 дугаар сард төрсөн бөгөөд энэ жил 100 насыг зооглох орйхон байсан билээ.Гэвч Ханхүү энэ оны 4 дүгээр сарын 9-ний өдөр буюу баасан гарагт насан эцэслэлээ.

Өнгөрсөн 73 жилийн турш Хатанхааны түшиг тулгуур болж явсан тэрээр Виндсорын цайзад, амар тайван, өвчин зовлонгүйгээр ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн хэмээн Хатанхаан өөрийн биеэр мэдэгдэл хийлээ.

Английн Ханхүү  Philip, Duke of Edinburgh нь анх 2 дугаар Хатанхаан Элизабеттэй 1947 онд сүй тавьж, өөрийн төрөлх соёл заншил болох Грек, Данийн уламжлалт хэв байдлаа бүр мөсөн орхиж, Англи хэв маягт шилжсэн юм.

Гэрлэлт батлагдсан цагаас хойш эхнэрийн хамт ордны дүрэм журмыг чандлан сахиж, сайн сайхан, муу муухай бүхий л үеүдэд хариуцлага, үүргээс зугтаалгүй, Англи улсын бэлгэ тэмдэг байж өнгөрсөн 73 жилийг өнгөрөөжээ.

 

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments