Ноттинхэм дэх T.rex динозаврын үзэсгэлэнд өчүүхэн жижиг хэмжээтэй үзмэр нэмэгджээ
Ноттинхэм хотод байрлах үлэг гүрвэлийн үзэсгэлэнд Tyrannosaurus Rex-ийн зүүний нүхэнд багтах хэмжээтэй үзмэр нэмэгджээ. Уг гүрвэл ердөө 0,5 мм хэмжээтэй, цагаан өнгийн шилээр хийгдсэн маш жижигхэн шүдтэй аж. Titus.T.rex–ийн нэг жилийн ойд зориулан бүтээсэн бөгөөд харин одоо Wollaton Hall дахь хааны үзэсгэлэнд бий. Тус үзмэрийг зөвхөн микроскопийн тусламжтайгаар үзэх боломжтой.
Үүнийг Доктор Виллиард Виган зохион бүтээсэн ба тэрбээр аливаа зүйл хүний нүдэнд харагдахгүй байна гэдэг нь тэр огтхон ч байхгүй гэсэн үг биш гэдэг санааг хүн төрөлхтөнд өгөх зорилготой байсан гэж хэлжээ. Titus T.rex үзэсгэлэн 2021 оны 7 сард нээгдсэн бөгөөд одоогийн байдлаар 70,000 гаруй зочдыг хүлээж авсан байна.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ