“Hyundai” компани “Tesla”-тай өрсөлдөхөөр цахилгаан машинаа танилцуулжээ
“Hyundai Motor” өнөөдөр (2022.07.14) “Ioniq 6” нэртэй анхны цахилгаан машинаа танилцуулсан байна. Ингэснээр цахилгаан машины зах зээлийг эзэрхдэг “Tesla” компанитай өрсөлдөх чадвар нь нэмэгдэнэ хэмээн “Hyundai” үзэж байгаа юм.
“Ioniq 6” нь “Hyundai Motor Group”-д харьяалагддаг “Hyundai Motor”, “Kia Corp”, “Genesis” зэрэг компаниудын 2030 он хүртэл танилцуулах 31 цахилгаан машинуудын нэг аж. Тэдгээр 31 автомашиныг танилцуулснаар цахилгаан машины салбарын 12 хувийг эзэлнэ гэсэн тооцоолол гаргажээ. “Hyundai” болон “Kia” компаниуд нь БНХАУ-ын үйлдвэрүүдийг тооцохгүй бол дэлхийн хоёрдогч хамгийн том цахилгаан машин үйлдвэрлэгч юм. “SNE Research”-ээс гаргасан тооцооллоор бол “Tesla” дэлхийн цахилгаан автомашины 22%, “Hyundai” болон “Kia” компаниуд 13.5 хувийг эзэмшдэг байна.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ