Украин ОХУ-тай байлдахаар сая цэрэгтэй арми босгоно

Украин ОХУ-тай байлдахын тулд сая цэрэгтэй арми босгон, НАТО-гийн хэрэгслүүдээр зэвсэглэнэ хэмээн тус улсын Батлан хамгаалахын яам Алексей Резников хэлсэн байна. ОХУ-ын Донбасс дахь довтолгоо нь амжилттай явагдаж байгаа билээ. Резниковын хэлсэн үг эсрэг довтолгоо хийх баттай төлөвлөгөө бус зүгээр л цэрэг цуглуулах гэсэн оролдлого хэмээн хүмүүс үзэж байгаа аж.

Тэрбээр “The Times” сэтгүүлд ярилцлага өгөхдөө зэвсгийн тусламж илгээлтийг хурдасгах шаардлагатай байна хэмээжээ. Резников Их Британийг сайшааж, НАТО-гийн стандарт бүхий зэвсгээр Украиныг хангахад гол үүрэг гүйцэтгэдэг гэсэн байна. ОХУ Зүүн бүсэд анхаарлаа хандуулж байгаа дээр Өмнөд хэсгийн зарим газар нутгийг эргүүлэн авах боломж гарж буй хэмээн Украины удирдлагууд үзэж байж магадгүй. Харин барууны орнууд Украины албан тушаалтнуудад томоохон эсрэг довтолгоо хийх цаг нь болоогүйг анхааруулсан байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *