Шведийн Ерөнхий сайд зургаадугаар сар гэхэд НАТО-д элсэх хүсэлтэй байна
Швед улсын Ерөнхий сайд зургаадугаар сарын төгсгөл гэхэд НАТО-д элсэх хүсэлтээ өгөхөөр төлөвлөж байгаа талаар тус улсын “Svenska Dagbladet” сонин мэдээлсэн байна. Мөн Финланд улсын Парламент НАТО-д элсэх талаар мэтгэлцээн хийх болжээ. Хоёр улс ОХУ-ын дарамтын улмаас НАТО-д элсэхээс зайлсхийж ирсэн.
Гэвч Украины дайны улмаас тус улсуудын иргэд НАТО-д элсэхийг олноороо дэмжих болсон байна. Зургаадугаар сарын сүүлээр Мадрид хотод НАТО-гийн уулзалт болох бөгөөд үүний төгсгөлд Швед тус холбоонд элсэх хүсэлт бичгээ өгөх аж. Финландын Ерөнхий сайд Санна Марин ирэх долоо хоногуудаас НАТО-д элсэх процессыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм. Үүний эсрэг ОХУ-ын Парламентын гишүүн Владимир Жабаров Финлад НАТО-д элсвэл сүйрлээ дуудаж буй хэрэг хэмээн анхааруулсан байна.
Эх сурвалж: Daily Mail, The Local
Б.БУЯНДОРЖ