Атлантын далайгаас АНУ-руу 8 том хар шуурга чиглэн ирж байна

Жил бүр Атлантын далайгаас олон хар шуурга дэлхийн өнцөг булан бүрд чиглэн үүсдэг бөгөөд үүний ихэнх нь АНУ-ыг дайран өнгөрдөг байна.

Жил бүрийн дунджаар 12 хар шуурга АНУ-г чиглэн ирж шуурдаг бөгөөд энэ нь Атлантын Далайд үүссэн шуургын 50 орчим хувь нь байдаг ч өнгөрсөн жил буюу 2020 онд 30 хар шуурга ирсэн нь рекорд тогттоож, шуурганы 90 гаруй хувь нь айлчлан шуурсан тохиолдол болсон билээ.

Тэгвэл энэ жилийн хувьд 17 том хар шуурга үүссэн байгаа бөгөөд судлаачдын тооцооллоор АНУ-д 8 орчим шуурга дамжин өнгөрөх бололтой. Үүний 4 нь томоохон хар шуурга бөгөөд олон хүний амь нас, эд хөрөнгө хохирох нь тодорхой хэрэг боллоо.

Судлаач, эрдэмтдийн судалгаа харамсалтай нь яг хаана уг шуурга дайрч өнгөрөхийг тооцоолоход хангалтгүй байдаг тул тэр гэсэн нутаг дэвсгэрийн нэр хэлэх боломжгүй байгаа юм.

Ойрын жилүүдэд дэлхийн цаг уурын байдал багагүй хэмжээгээр гажуудаж, байгалийн гамшиг олширч байгаа нь үйлдвэржилт, хот суурин газрын олшролттой холбоотой юм.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *