|

Газпром компани “Nord Stream 1” хийн хоолойн хүчин чадлыг 20 хувь болгон бууруулна

Газпром компани Герман руу байгалийн хийн зөөвөрлөдөг “Nord Stream 1” хоолойн хүчин чадлыг 20 хувь хүртэл бууруулна гэдгээ даваа гарагт (2022.07.25) мэдэгдсэн байна. Лхагва гарагаас эхлэн “Nord Stream 1” хоолой өдөрт 33 сая шоо метр байгалийн хий дамжуулах аж. Өмнө нь тус компани хийн турбин товлосон цагтаа ирээгүй гэх шалтгаанаар зургаадугаар сард хүчин чадлаа 40 хувь болгон бууруулсан.

Герман улс хийн дамжуулалтыг 20 хувь хүртэл бууруулах ямар нэгэн техникийн шалтгаан байгүй хэмээн үзэж байгаа аж. Гэсэн хэдий ч ОХУ “Nord Stream 1” хоолойн дамжуулалтыг бууруулах шийдвэр гаргажээ. Кремль өмнө нь Европ руу нийлүүлэх байгалийн хийгээ бүрэн зогсоох сонирхол байхгүй гэдгээ мэдэгдсэн. Харин Европын Холбоо ОХУ-ыг энергийн экспортоо ашиглан өөрсдийг нь сүрдүүлж байна хэмээн шүүмжилсэн билээ.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *