|

Хичээлийн хоцрогдлыг арилгах тусгай хөтөлбөр гаргана

Ковид-19 цар тахлын үе дэх боловсролын салбарын нөхцөл байдал, теле болон цахим хичээл ямар үр дүнтэй байгаа талаар Нийслэлийн боловсролын газраас НЗДТГ-тай хамтарсан мэдээлэл өгч байна.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “2020-2021 оны хичээлийн жилд нийслэлд 2-5 настнуудын 76 хувь буюу 111,572 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байна. Харин ерөнхий боловсролын сургуулийн

ахлах ангид 45,124
дунд ангид 100,634
бага ангид 172,220 сурагч суралцаж байгаа юм.

2020 оны нэгдүгээр сарын 27-ноос эхлэн танхимын сургалтыг теле болон цахим хэлбэрт шилжүүлсэн. 2020 онд нийт 15 долоо хоногийн хугацаанд сурагчид теле хэлбэрээр хичээлээ үзсэн. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 88-89 хувь нь теле хичээлдээ хамрагдаж байгаа тухай судалгаа гарсан.

Теле хичээлдээ хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийг шалтгаанаар нь авч үзвэл:

5 хувь нь өвчтэй
2 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй
19 хувь нь багштайгаа огт холбоо бариагүй
25 хувь нь интернетгүй
4 хувь нь зурагтгүй
10 хувь нь гар утасгүй
17 хувь нь дата авах боломжгүй байна” гэлээ.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн: Нэгдүгээр ангид орсон хүүхдүүд энэ жил хоёрдугаар ангид ороод хичээлээ бараг бүтэн теле хэлбэрээр үзлээ.

Танхимаар хичээллэж зүгширдэг 6-7 насныхны хувьд ямар хүндрэл байна, тэдний хоцрогдлыг хэрхэн хангахыг төлөвлөх болно. Алдсан хугацаа, боломж, хичээлийн хоцрогдлоо хэрхэн нөхөх талаарх тусдаа хөтөлбөр төлөвлөгөө гаргаж ажиллана. Бид төгсөх ангийн болон нэгдүгээр ангид орсон сурагчдын боловсролыг онцлон авч үзэж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *