60 оюутныг “Бээжингийн зам харилцааны их сургууль”-д сургах тэтгэлэг зарлажээ

БНХАУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2023-2024 оны хичээлийн жилд “Бээжингийн Зам харилцааны их сургууль”-ийн бакалаврын сургалтад нийт 60 оюутныг сонгон шалгаруулж, сургалтын төлбөрийн тэтгэлэгтэйгээр суралцуулах бүртгэл авч байна.

Тавигдах шаардлага, хамрах хүрээ

  • Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийг 80 ба түүнээс дээш дүнтэй суралцаж төгссөн төгсөгчид
  • БНХАУ-ын их, дээд сургуулийн 1, 2 дугаар дамжаанд 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа оюутан;
  • БНХАУ-ын их, дээд сургуулийн хэлний бэлтгэлд амжилттай суралцаж байгаа болон онц, сайн дүнтэй төгссөн суралцагчид хамрагдана.

Бүртгүүлэх линк: https://digital.mrtd.gov.mn/support

Бүртгэлийн холбоотой мэдээллийг ажлын өдрүүдэд 08.30-17.30 цагийн хооронд (51)263171 дугаар утсаар холбогдож аваарай.

Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments