Цэргийн алба хааж байсан 19 настай байлдагч өндрөөс унаж нас баржээ
Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид хугацаат цэргийн алба хааж байсан 19 настай эрэгтэй өндрөөс унаж нас барсан хэрэг гарчээ.
Энэ талаар ЦЕГ-аас urug.mn мэдээллийн сайт тодруулахад “Хэд хоногийн өмнө уг хэрэг гарсан. Хэрэг гарсан хоногийн нарийвчлан хэлэх боломжгүй. Амиа алдсан цэргийг цэргийн ангиас оргосон эсэхийг шалгаж байгаа. Одоогоор Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрынхан шалгалтаа үргэлжлүүлж байгаа” гэдэг мэдээллийг өглөө.
Эх сурвалжийн мэдээлснээр талийгаач нь өнгөрсөн аравдугаар сард цэрэгт татагдаж очсон шинэ цэрэг юм байна. Тэрээр “Цэрэгт явмааргүй байна” гэдгээ албанд томилогдохоос өмнөх сэтгэлзүйчийн үзлэгт хэлж байсан гэнэ.
Талийгаач цэргийн тангараг өргөөгүй байсан бөгөөд ангиасаа шөнө гарч, орон сууцнаас үсэрсэн нь хяналтын камерт үлдсэн аж.
However, this may also reflect the ability of anti androgens to act as weak androgen agonists when background endogenous androgen activity is low 96 buy priligy in the usa
Rest In Peace, dear lady priligy dapoxetine 30mg