Сүүлийн 24 цагт 666 иргэн коронавирусээр халдварлажээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 666 иргэн коронавирусээр халдварласан нь PCR шинжилгээгээр батлагдсан байна.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 376 нь Улаанбаатар хотод, 290 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны 9 хүн нас баржээ.

Өнөөдрийн байдлаар “Ковид-19” халдварын улмаас нийтдээ 1805 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 10 379 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 24 мянга 742 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна.

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *