9 давхраас унах гэж байсан бага насны 2 хүүхдийг аюулгүй болгожээ

Нийслэлийн Баянгол дүүргийн нэгэн орон сууцны есөн давхраас унах эрсдэлтэй байсан бага насны хоёр хүүхдийг онцгой байдлын алба хаагчид аварчээ. Тодруулбал тус дүүргийн 6 дугаар хороо, 104 дүгээр байр 9 дүгээр давхраас бага насны хоёр хүүхэд унах гээд байна гэсэн дуудлагыг /11.14/ өчигдөр 11:12 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 7 км замыг туулан 11:20 цагт очиход таван настай хүү, гурван настай охин гэртээ харгалзах хүнгүй, цонхоор унах гэж байсныг 38 минут ажиллаж аюулгүй болгон эгч А, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *