Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийг энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэнэ

Улсын Их Хурлын даргын 2021 оны 54 дүгээр захирамжаар цахим хөгжлийн нэр бүхий 4 хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг  Инновац, цахим бодлогын, Хууль зүйн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодын төлөөллийг оролцуулан байгуулсан билээ.
Өнөөдөр /2021.11.16/ Ажлын хэсэг хуралдаж ажлын дэд хэсгээс гаргасан санал тус бүрээр санал хураалт явуулж дууслаа. Маргааш Инновац, цахим бодлогын болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцэнэ. Үүний дараа  долоо хоногийн сүүлээр Чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөж байна.
УИХ-ын гишүүн, Инновац, цахим  бодлогын байнгын хорооны  дарга Н.Учрал Төрийн үйлчилгээг цахимжуулахын хэрээр мэдээллийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангах, эрсдлээс хамгаалах, цаашлаад өргөн утгаараа кибер халдлагаас сэргийлэх, цахим аюулгүй байдлыг хангах үндэсний тогтолцоог бүрдүүлэх зайлшгүй шаардлага  тулгараад байгааг онцоллоо.

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *