Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдийн эмчилгээ, мэс заслын зардлыг 100 хувь улсаас даана
Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдийн эмчилгээ, мэс заслын зардлын 75 хувийг улсаас 25 хувийг ар гэрээс нь төлдөг байсан. Харин 2021 оны ЭМД-ын ын тухай гуравдугаар тогтоолоор 100 хувь улсаас даадаг болсон талаар Эрүүл мэндийн даатгалын газраас мэдээллээ.
Эмчилгээ нь дунджаар 500 мянгаас 5 сая хүртэлх төгрөгийн хооронд байдаг аж. Он гарсаар 70 гаруй хүүхэд оношлогдож, эрүүл мэндийн даатгалын сангаас 120 гаруй сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлжээ.
Зүрхний гажиг нь эмээр эмчлэгддэггүй бөгөөд зөвхөн нээлттэй мэс засал эсвэл судсан дотуур хийгддэг мэс заслаар 100 хувь эмчлэгддэг байна.