Коронавирусийн шинэ хувилбар бүртгэгдсэн улс орноос ирж буй иргэдийг 17 зочид буудалд тусгаарлана

Улсын Онцгой комиссоос Covid-19 халдварын шинэ мутаци “Омикрон” хувилбар бүртгэгдсэн улс орнуудад зорчсон, дамжин өнгөрсөн, халдвартай бүсээр аялсан иргэдийг өөрсдийнх нь зардлаар 10 хоног тусгаарлах, нисэх онгоцны буудал, авто замын боомт, хилийн шалган нэвтрүүлэх орчимд иргэд, зорчигчдоос шинжилгээ авах шийдвэр гаргасан.

Энэ хүрээнд Нэгдсэн шуурхай штабаас иргэдийг 17 нэр бүхий зочид буудалд тусгаарлах бэлтгэл хангасан гэж мэдээлсэн юм. Тодруулбал, Кентавр, Наранбулаг, Зүчи, Мөнххустай, Тайж, Амар, БиЖи, Намуун, Монголика, Альфа, Ворд Монголиа, Багабаян цогцолборт тусгаарлах юм. Тусгаарлалтын 10 хоногийн хугацаанд иргэдээс хоёр удаа PCR шинжилгээ авах аж.

Харин тусгаарлалтын төлбөрийн хувьд:

  • 0-3 насны хүүхдүүд төлбөргүй
  • 4-16 насныхан 50 хувийн төлбөртэй байх бол
  • 17-оос дээш насныхны тусгаарлалтын нэг хоногийн төлбөр нь 100000 төгрөг байна.
  • Түүнчлэн иргэд өөрийн хүсэлтээрээ Кемпенски, Туушин, Новотел, Ибис Стайлс Улаанбаатар, Рамада зэрэг нэмэлт төлбөртэй зочид буудалд тусгаарлагдаж болох юм байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *