“Бүрдэл майнинг” компанийн уурхайн ажилтан гарч ковш экскаватортой хавчуулагдаж АМИА АЛДЖЭЭ

“Бүрдэл Майнинг ХХК”-ийн Төв аймгийн Заамар суманд байрлах Баянгол төслийн уурхайд осол гарч нэг уурхайчин амиа алдсан талаар  манай сайт мэдээлсэн.

Эх сурвалжаас авсан мэдээллээр амиа алдсан ажилтан нь  45 настай, ковш экскаваторын жолооч байжээ. Тэрээр шаварт суусан өөр нэг техникийг гаргах гэж байхдаа ийнхүү осолдож, ковшийнхоо эд ангид  хавчуулагдан амиа алдсан байна.

Дээрх осол нь хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйгээс болсон байх магадлал өндөр байна. Гэтэл “Бүрдэл майниг” компанийн удирдлагууд ослын  шалтгаанд дүгнэлт хийж, ажлаа сайжруулах  арга хэмжээ огт аваагүй гэнэ. Тэд  талийгаачийн  цогцсыг  Улаанбаатар луу ачуулсан даруйдаа ажилчдаа ажилдаа гарахыг үүрэгдэж,  уурхайн ажлаа үргэлжлүүлэн явуулжээ.  Эх сурвалжийн мэдээлж байгаагаар тус компанийн уурхайд бие эрүүл мэндээр хохирсон том, бага осол  байнга гардаг ч авч хэлэлцэлгүй өнөөдрийг хүрсэн гэнэ.

Тус компани нь Төв аймгийн Заамар сум, Булган аймгийн Бүрэг хангай суманд тус тус үйл ажиллагаагаа явуулдаг. “Бүрдэл Майнинг” компани нь  2019 оны 3-р сард  4 хүний амь нас эрсэдсэн осол гарсан “Эко Алтан Заамар” ХХК. Тус компани ослын дараа ийнхүү нэрээ өөрчлөн “Бүрдэл майнинг” болсон юм. 

 

 

Мөн тус компани нь ажилчидтайгаа гэрээ хийдэггүй, гэрээ хийсэн ч гэрээний нэг хувийг өгдөггүй, хоол, байрлах байр нь чанарын шаардлага хангаагүй, ХАБЭА-ын дагуу ажлаа хийдэггүй зэргээр уурхайчдын эрх ашгийг зөрчдөг гэх эх сурвалжийн мэдээлэл байна. Тус компани хориотой бүс гэдэг шалтгаанаар осол аваар, ажилчдын эрхийг зөрчиж буй үйлдлээ нуун дарагдуулсаар иржээ. 

 

 

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *