Монгол, Канадын их, дээд сургуулиуд хамтран 2+2 хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг хүсэлт тавьжээ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Катерин Ивкоффийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсаас Канад улсын их, дээд сургуульд ойролцоогоор 400-500 монгол оюутан суралцаж байна. Канад улсын хувьд 2009 оноос хойш нийт 62 төслийг санхүүжүүлсэн, багш нар болон орон нутгийнханд зориулсан хөтөлбөрт дэмжлэг үзүүлж ажилладаг.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдад дараах чиглэлээр хамтарч ажиллах хүсэлтийг тавилаа. Тодруулбал,

  • Орон нутаг, алслагдсан сумдын сургуулиудад компьютер, тоног төхөөрөмжөөр хангах
  • Канадын хөтөлбөртэй сургуульд хамтарч ажиллах
  • Монголоос Канад улсад суралцах оюутны тоог нэмэгдүүлэх
  • Хоёр улсын их, дээд сургуулиуд хамтран 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлэх
  • Хоёр дахь хэл англи хэл болохтой холбогдуулан англи хэлний сайн дурын багшийг урьж, ажиллуулах
  • Төрийн албаны шинэчлэлийг боловсролын салбараас эхлүүлэхэд хамтрах
  • Канад Улсын Засгийн газраас хэрэгжүүлдэг “Computers for Schools Plus (CFS+)” хөтөлбөрийг Монгол Улсад нутагшуулах
  • Канад улсын олон улсын боловсролын товчоо (CBIE)-той байгуулсан санамж бичгийн хэрэгжилт хангалтгүй байгаатай холбогдуулан шинэчлэн талаар ажиллах зэрэг хүсэлтийг тавилаа.

Уулзалтын төгсгөлд Элчин сайд боловсролын салбарыг бүхий л талаар дэмжиж, хамтарч ажиллахад бэлэн гэдгээ хэлсэн юм. БШУ-ы сайд ирэх гуравдугаар сарын 26-31-нийг дуустал үргэлжлэх APAIE (Asia-Pacific Association for International Education) Олон Улсын үзэсгэлэнгийн Ази-Номхон далайн ассосиацын уулзалтад оролцохоор болсноо дуулгалаа.

Эх сурвалж: БШУЯ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *