“NAADAM NIGHT-2022” үдшийн цэнгүүний тасалбар 80 мянган төгрөгийн үнэтэй худалдаанд гарчээ

Үндэсний соёл амралтын хүрээлэнд “NAADAM NIGHT- 2022” үдшийн цэнгүүнийг долоодугаар сарын 11-нд 17:00-00:00 цагт зохион байгуулахаар болсон. Тэгвэл тус үйл ажиллагааны тасалбар 80,000 төгрөгийн үнэтэй худалдаанд гарчээ. Тасалбарыг авснаар “One ticket, One tree” хамтдаа эх дэлхийгээ аврах уриатай, бортоготой модны суулгац дагалдах юм.

Тус цэнгүүний үеэр, Монгол төрийн үндэсний их найрал хөгжмийн тоглолт Баяр наадмын бага хувилбар, бий биелгээ, ардын бүжиг, Алтай хамтлаг, тойрон бүжиг, дуу хуур, амьд хөгжмийн тоглолт DJ set, үндэсний хоол зоог, идээ ундаа Галтай шоу, айраг цагаа, дэмбээ хурууд Хувцас загварын үзүүлбэр Уламжлалт анагаах ухааны (Манба дацан эмнэлэг) алтан судрууд Ковидыг анагаагч эм тан, судас оношилгоо, бариа засал Хаан хатад, баатруудын хувцастай фото зургийн үйлчилгээ зэрэг цогц наадам цэнгүүнийг зохион байгуулах аж.

“Мод тарих үйл ажиллагаанд UBT garden, World garden Mongolia хамтран бүтээж, гадаад дотоодын жуулчид, үзэгчид өөрийн нэртэй модоо хэрхэн ургаж байгааг дэлхийн аль ч өнцгөөс камерын тусламжтай хянах дижитал үйлчилгээг давхар үзүүлнэ” гэв.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments