ГХЯ-ны ТНБД Н.Анхбаяр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг дуудаж уулзах гэж байна

ГХЯ-ны ТНБД Н.Анхбаяр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хуныг цахим орчинд тархаад буй 13 настай Монгол охиныг БНСУ-ын дунд сургуулийн сурагчид нийлж зодож, хүчээр архи уулган, 6 цаг өрөөнд нь хорьсон асуудалтай холбогдуулан дуудаж уулзах гэж байна.

Уг хэргийг тодруулбал, 2021 оны 7 дугаар сарын 3-нд гарсан хэрэг бөгөөд БНСУ-ын Цагдаагийн газарт 2021.07.04-нд бүртгэгдэн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж эхэлжээ.

Сэжигтэн 4 хүүхэд байсан ба түүний 2 нь хэрэг хүлээх насанд хүрээгүй учир 10 дугаар сарын 1-нд тэдгээр 2 хүүхдийн хэргийг хаасан. Харин хэрэг хүлээх чадвартай насанд хүрсэн бусад 2 хүүхдэд холбогдох хэргийг 10 дугаар сарын 28-нд Прокурорт шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Охиныг зодсон 4 хүүхдийн 2 нь хэрэг хүлээх насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар ямар нэгэн ял шийтгэл аваагүй. Нөгөө 2 нь улсын тусгаарлалтад тодорхой хугацаагаар байхаар болсон юм. Шүүхийн шийдвэрт гомдолтой байгаа хохирогч охины ар гэрийнхэн нь уг хэргийн талаар олон нийтийн сүлжээнд нийтэлж хариуцсан эрх бүхий төлөөлөгчдийг шийдэж өгөхийг хүсээд байгаа юм.

Мөн энэхүү асуудлаар Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Өнөрзаяа мэдээлэл өглөө.

 

Тэрбээр “БНСУ-ын Өмнөд Кёнсан мужийн Ёнсан хотын нэгэн дунд сургуулийн монгол сурагч охиныг дээд ангийн Солонгос сурагч охид зодсон талаарх мэдээлэл энэ сарын 1-нээс БНСУ-ын хэвлэлээр цацагдаж эхэлсэн. Энэ хэрэгтэй холбогдуулан БНСУ-ын Пусанд хотод суугаа Консулын газраас яаралтай арга хэмжээ аван ажиллаж байна” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *