Улаан-Үд хотын ДЦС-д осол гарч, Буриадад онц байдал тогтоожээ

ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үд хотын Дулааны нэгдүгээр цахилгаан станцад осол гарсны улмаас улсын хэмжээнд онц байдал тогтоосон байна.

Осол пүрэв гарагт шилжих шөнө гарчээ. Ослын шалтгаан нь богино холбоос үүсэж, улмаар цахилгааны утас шатсантай холбоотой байна. Одоогоор дөрвөн уурын зуух унтраажээ.

Засварын ажлыг шуурхай эхлүүлсэн байна. Энэ үеэр Улаан-Үд хотын зарим дүүрэгт өгөх дулааны хэмжээг бууруулах аж. Цэцэрлэг, сургуулиудын үйл ажиллагааг түр зогсоосон байна.

“Галыг Онцгой байдлын яамныхан унтраасан бөгөөд засварын ажил үргэлжилж байна. Хотын дулааны шугамын дагуу эргэлт хийж байна. Дулаан зөөгчийн температур 70 градус байна” гэж Улаан-Үд хотын захиргаа “Instagram” хуудсандаа мэдээлжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *