“Тусгаарлалтын зохион байгуулалтын явцад алдаа гарсныг хүлээн зөвшөөрч, иргэдээс уучлалт гуйж байна”

Тусгаарлах байртай холбоотойгоор Улсын Онцгой Комиссын шуурхай штабын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар дэлхийн 114 улсад Омикроны хувилбар батлагдсан байна. Үүнээс гадна тус халдварын тохиолдол бүртгэгдсэн улс орнуудад халдварын тохиолдол огцом өссөн. Өмнө нь дельта давалгааны үед 40 мянган тохиолдол бүртгэгдэж байсан улс орнуудад өнөөдөр 100 мянгаас илүү тохиолдол бүртгэгдэх эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж байгаа учир УОК-оос ХӨСҮТ болон ЭМЯ-ны саналыг үндэслэн гурван хоног тусгаарлаж, шинжилгээнд хамруулах шийдвэр гаргасан.

Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор бидэнтэй зочид буудлууд хамтарч ажиллаж байгаа. Ийнхүү зохион байгуулах үеэр зохион байгуулалтын алдаа гарч, иргэдэд хүндрэл учруулсан тохиолдол гарсан. Энэ асуудалд Улсын Онцгой Комиссоос анхаарч, алдаа дутагдлыг газар дээр нь засаж, залруулахаар ажиллаж байна.

Тусгаарлалтын үйл ажиллагааг иргэдийн чирэгдүүлж, хүндрэл учруулахаар зохион байгуулсан зүйл байхгүй. Алдаа гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор тусгаарлаж байгаа. Харин зохион байгуулалтын явцад алдаа гарсныг хүлээн зөвшөөрч, иргэдээс уучлалт гуйж байна.

Өнөөдрийн байдлаар 19 зочид буудал тусгаарлах иргэдийг авч байгаа. Улаанбаатар хотын эргэн тойронд 300 гаруй зочид буудал байдаг. Үүнээс 30 орчим нь тусгаарлах байрны үйл ажиллагаа явуулах боломжтой байгаа. Манай улсад өнөөдрийн байдлаар Омикрон вирус бүртгэгдээгүй байна” гэв.


Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *