|

Ид мандаж байхдаа гэнэт сураггүй болсон дуучин Ч.Сэлэнгэ урлагтаа эргэн ирлээ

Одоогоос 10 аад жилийн өмнө “Харанга” хамтлагийн “Бүсгүй заяа” “Сэрүүхэн бороо”, “Чи мэдэх үү” дуунуудаараа олны танил болж, багагүй фэнтэй болоод байсан дуучин Ч.Сэлэнгэ урлагтаа эргэн иржээ.

 

Тэрээр ид мандаж байхдаа хувийн амьдралаа төвхнүүлэхээр уран бүтээлээсээ түр завсарлага аваад байсан юм. Тэгвэл тэрээр шинэ оны босгон дээр шинэ уран бүтээлтэйгээр сонсогч фэнүүдтэйгээ дахин уулзжээ.

“Ганцхан талын тасалбар” дуугаараа урлагтаа comeback хийсэн дуучин Ч.Сэлэнгэ өмнө нь дуучин Бичүүгийн хамт “Гурвхан жил”, дуучин Боботой хамтран дуулсан “Чинийхээ дэргэдээс холдмооргүй байна” дуу нь тухайн үедээ залуусын дунд хит болж байсан юм.

 

Тэрбээр өмнөд хөршид урлагийн чиглэлээр суралцаж төгссөн боловсрол өндөртэй цөөн уран бүтээлчдийн нэг юм. Ч.Сэлэнгэ өмнө нь “Аялуун” нэртэй уг цомог гаргаж байсан. Тус цомогт “Хөх торгон цамц”, “Аргагүй амраг”, “Бүүвэйн дуу”, “Гандан уул”, “Цэн цэнгийн баавар”, “Цэвэр охин”, “Солонго” зэрэг дуунууд багтаж байсан билээ.

 

 

 

 

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *