Rokit Bay гэргийнхээ шинэ уран бүтээлийн продюсероор ажиллаж, “Галт шувуу” дууг цацлаа

Реппер Rokit bay гэргий Анукагийнхаа (Anouca) “Галт шувуу” дууны продюсероор ажиллажээ. Тэд хамтдаа дууныхаа үгийг бичсэн ба уг дууг бүтээхэд продюсер Б.Наранзун хамтран ажилласан байна.

“Галт шувуу” дуу сэтгэлдээ тээсэн мөрөөдлөө орхихгүй байх, “ээж ертөнцийн” дотор орших аугаа их чадал, хүсэл эрмэлзлийг өгүүлэх аж. Клипэнд Ану, Rokit Bay ба хүүхдүүд нь дүр бүтээжээ.

Энэ талаар реппер Rokitbay “Олон сар ажилласан бүтээл маань цацагдлаа. Энэ дууг хамтран бүтээсэн поп дууны супер продюсер Б.Наранзун ахдаа баярлалаа. Анхныхаа соло дуугаа гаргасан мундаг Anouca чамдаа баяр хүргэе ээ! Видео клипийг өндөр чанартай бүтээж өгсөн найруулагч “Blgunee Hiroshi” болон “Sspirito”-ийн багийнхан, дэмжин ажилласан “Doppelherz Mongolia”-гийханд болон тусалж дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа” гэжээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments