“Microsoft”-ын орлого өсжээ
Технологийн салбарын аварга том компаниудын нэг болох “Microsoft” корпорацын орлого 2021 оны 12 дугаар сарын 31-нд дуусгавар болсон 2021-2022 оны санхүүгийн жилийн эхний хагаст 51.7 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 20 хувиар өсжээ.
Дурдсан хугацаанд “Microsoft” компанийн үйл ажиллагааны ашиг 22.2 тэрбум ам.доллар болсон нь 2020 оны мөн үетэй харьцуулахад 24 хувиар өссөн байна. Харин цэвэр ашиг нь 21 хувиар өсөж 18.8 тэрбум ам.долларт хүрчээ.
“Intelligent Cloud”-ийн үүлэн салбарынх нь орлого жилийн дунджаас 26 хувиар өсөж, 18.327 тэрбум ам.доллар болсон бол “Productivity and Business Processes” салбарынх нь 19 хувиар өсөж, 15.936 тэрбум ам.долларт хүрсэн байна.
“The Wall Street Journal” сонинд онцолж буйгаар, компани сайн өсөлт үзүүлсэн бол санхүүгийн үзүүлэлт нь шинжээчдийн таамаглаж байснаас давжээ.