|

15 настай Орос охин өвлийн олимпын уран гулгалтын төрөлд сор болж байна

Бээжин-2022 өвлийн олимпын анхаарал татаж буй спортын төрлийн нэг болох уран гулгалтын тэмцээн эхэлсэн. Өчигдөр/2022.02.06/ багийн төрлийн ээлжит үзүүлбэрүүд тоглогдов. Энэ өдөр 15 настай Орос охин Камила Валиева шуугиан тарьж, олныг алмайруулсан. Тэрбээр багийн төрлийн эмэгтэй ганцаарчилсан богино үзүүлбэрийн хүрээнд 90.18 оноо авч, өөрийн тогтоосон дэлхийн рекордыг эвдэхэд 0.28 оноо дутав.

 

 

Камила Валиева үзүүлбэрийнхээ дараа “Богино үзүүлбэрийнхээ төгсгөлд би маш их эрч хүчтэй байсан. Би эмээгийнхээ төлөө гулгаж байгаа болохоор тэр мэдрэмж намайг хөглөлөө” гэжээ.

Камила Валиева үзүүлбэрийнхээ үеэр гурвалсан аксель үсрэлт гүйцэтгэж, олимпын түүхэнд энэ үсрэлтийг хийсэн дөрөв дэх эмэгтэй тамирчин болсон. Түүний үзүүлбэрийг харсан 1998 оны олимпийн аварга Тара Липински “Түүн шиг авьяастан амьдралд ганц л тохионо” гэсэн бол олимпийн аварга “BBC”-ийн тайлбарлагч Робин Козинс татар охиныг үзүүлбэрийг “өөгүй” хэмээн тодорхойлж “Тэр яг л ийм. Түүний үзүүлбэрт баяр баясал, илэрхийлэмж байна. Түүний үсрэлтүүд агаарт хөвж байгаа мэт харагддаг. Түүний бие огтхон ч хөдөлдөггүй. Түүний насан дээр яаж ийм ур чадвар, итгэл үнэмшил гардгийг нь мэдэхгүй юм. Үнэхээр онцгой” гэжээ.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэрүүд болж, багийн төрлийн аваргууд тодорно.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *