Дуучин Beyonce анх удаа “Оскар”-ын шагналд нэр дэвшлээ
Энэ жил 40 нас хүрч байгаа дуучин Beyonce 28 жилийнхээ карьерийн туршид анх удаагаа Академийн шагналд нэр дэвшлээ. Тэрбээр “King Richard” киноны “Be Alive” дуугаараа “Шилдэг дуу” төрөлд нэр дэвшсэн бөгөөд дуучин Билли Айлеш, болон бусад алдартнуудтай нэг төрөлд нэр дэвшсэн байна.
“King Richard” хэмээх уран бүтээл “Шилдэг кино”, “Шилдэг эмэгтэй дүр”, “Шилдэг эх зохиол”, “Шилдэг эвлүүлэг” зэрэг номинацуудад нэр дэвшжээ.
Дуучин Бейонсэгийн хувьд өмнөх жилүүдэд Оскарт нэр дэвшинэ гэх шуугиан мэр сэр гарч байсан ч харамсалтай нь түүнийг нэр дэвшүүлж байгаагүй. Харин энэ удаад түүний гайхалтай дуу хоолой болон кино зохиол төгс хослосон хэмээн олон нийт дүгнэж байгаа аж.