Ардчилсан нам ээлжит бус XIII Их хурлаа зохион байгуулах гэж байна
Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрийн тогтвортой байдлыг хангах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд улс төр, сөрөг хүчний байр суурь, ардчилсан зарчмыг илэрхийлэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, АН-ын анхан болон дунд шатны байгууллагуудын үйл ажиллагааг идэвхижүүлэх, зорилгын хүрээнд Ардчилсан нам ээлжит бус XIII их хурлаа 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр МҮЭСТО-д танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулах гэж байна.