Хууль бус мөрийтэй тоглоом тоглосон 51 иргэнийг саатуулжээ
Эрүүгийн цагдаагийн албаны зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалахтай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс нийслэлийн нутаг дэвсгэрт мөрийтэй тоглоом зохион байгуулсан 10 хэргийг илрүүлжээ.
Улмаар мөрийтэй тоглоом тоглосон 51 иргэнийг Зөрчлийн тухай хуулиар 5.1 сая төгрөгөөр торгосон байна. Харин зохион байгуулсан этгээдүүдийг Эрүүгийн хуулийн дагуу мөрдөн шалгаж байна. Мөн автомат тоглоомын ширээ, четон, хөзөр, бэлэн мөнгө, компьютер зэргийг эд мөрийн баримтаар хураан авчээ.
Мөрийтэй тоглоом тоглож байсан хүмүүс дотор энэ төрлийн хэргээр шалгагдаж байсан болон цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байсан этгээдүүд буй аж.
Л.БАЯРТ