|

Ц.Билэгсайхан: Хүн амын дунд хэдийн сүргийн дархлаа тогтсон

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгсайхан коронавирусийн цар тахлын талаар цаг үеийн мэдээллийг танилцууллаа.

Тэрбээр, “Сургууль, цэцэрлэг танхимаар хичээллэж эхэлсэнтэй холбоотойгоор сүүлийн үед цэцэрлэг, сургуулийн халдвар бүртгэгдсэн. Гэхдээ их биш. Нийт дүнгээрээ харахад бид дархлаажуулалтын хувь өндөр байгаа учраас тархалт буурч байна. Одоо сүргийн дархлаа тогтсон гэж ойлгож болно.

Яагаад гэвэл бусад улс орнуудад омикроны давалгаа дельтагийн давалгаанаас 4-5 дахин өндөр байсан. Тэгвэл  Монголд омикроны давалгаа дельтагийнхаас өндөргүй байна. Энэ нь вакцинжуулалтын үр нөлөө.Тэглээ гээд хувь хүн амны хаалтаа тогтмол зүүж, аль болох олон нийтийн газраар шаардлагагүй бол очихгүй байх шаардлагатай.

Гадаад руу очиж байгаа иргэдээс шинжилгээгээр баталгаажсан хариу шаардаж байгаа бол Монгол Улс эсрэгээрээ хоёрдугаар сарын 14-нөөс хилийн тандалтад ямар нэгэн шинжилгээ авахгүй болж, хилээ бүрэн нээсэн.ХӨСҮТ гадаад руу явж байгаа иргэдийн шинжилгээг авч, 24 цагийн дотор хариуг нь гаргаж байна. Аль ч хувилбарын дараа шинжилгээ сөргөлөх хугацааг ДЭМБ 90 хүртэлх хугацаа гэж томъёолсон байдаг. Энэ тохиолдолд очих гэж байгаа улс орны дүрэм журамтай нийцүүлэхээс өөр аргагүй”

У.НАНДИН

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *