Бага насны хүүхдүүдийн дунд маш богино хугацаанд хүндэрдэг халдварт өвчин бүртгэгджээ
Бага насны хүүхдүүдийн дунд менингококкт халдвар бүртгэгдэж байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Иймд эцэг эх, асан хамгаалагч та бүхнийг халдвараас урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг тус яамнаас зөвлөсөн юм.
Менингит нь менингококкоор үүсгэгддэг, маш богино хугацаанд хүндрэх эрсдэлтэй халдварт өвчин юм. Ялангуяа бага насны хүүхэд өртөх эрсдэл илүү өндөр байдаг.
А.ТЭМҮҮЖИН