ОХУ “Meta Platforms”-ийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэжээ

ОХУ-ын Мөрдөн байцаах хороо “Facebook” компанийн толгой компани “Meta Platforms”-ийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Тус эрүүгийн хэргийг Meta нь хүн амины гэмт хэрэгт санаатай уриалсан гэх үндэслэл дээр үүсгэжээ. Энэхүү хэрэг нь Метагийн үзэн ядсан үг хэллэгийн бодлогыг түр зуур өөрчилсний дараа Facebook болон Instagram-ын зарим хэрэглэгчид Украинд Оросын зэвсэгт хүчин түрэмгийлж буй эсрэг хүчирхийллийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгосон юм.

Бодлогын өөрчлөлтийг Пүрэв гаригт  анх “Ройтерс” агентлаг мэдээлсэн байна. Meta Оросын эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын талаар “CNN Business”-ээс тайлбар өгөх хүсэлтэд хариу өгөөгүй байна.  Гэсэн хэдий ч Пүрэв гаригт хийсэн мэдэгдэлдээ тус компани бодлогын өөрчлөлт нь Украины түрэмгийллийн нөхцөл байдлаас гадуур оросуудын эсрэг хүчирхийлэл хийхийг уриалаагүй гэж тэмдэглэжээ.

Эх сурвалж:cnn

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *