Согтуу жолоочтой автомашин осолдож, жолооч нас баржээ
Өмнөговь аймгийн Цогтцэций сум (Тавантолгой)-ын Сийрст багийн “Бор гүвээ” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 110 км-т, сумын төвөөс урд зүгт 10 км-т/ ачааны автомашины араас суудлын автомашин мөргөж нэг хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдаж нас баржээ.
Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид 10 км зам туулан 20:32 цагт очиход нүүрс ачин Говьсүмбэр аймгийн чиглэлд зорчиж явсан жолооч Э-гийн “ND-4250” загварын зүтгүүрийн араас мөн талбайгаас Цогтцэций сумын чиглэлд зорчиж явсан тус сумын Цагаан-Овоо багийн харьяат иргэн 30 настай эрэгтэй Ж нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодож явсан “Аллён” загварын суудлын автомашин мөргөж суудлын автомашины жолооч нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар