Аялал жуулчлалын салбарын ажлын байр 63 хувиар хорогджээ

“Аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчдэд үзүүлж буй цар тахлын нөлөө” судалгааны дүн гарчээ.

Судалгааны үр дүнд аялал жуулчлалын салбар нь цар тахлын нөлөөнд хамгийн их өртсөн бөгөөд 2021 онд ирсэн жуулчдын тоо 33.1 мянга болж 2019 онтой харьцуулахад 94.3 хувиар буурсан байна. Салбарын орлогын хувьд 2020-2021 онд 3 их наяд гаруй төгрөгийн алдагдал хүлээжээ.

Мөн судалгаанд оролцсон нийт байгууллагуудын орлого дунджаар 76 хувь буурсан бол ажлын байр 63 хувиар хорогджээ. Нийт оролцогчдийн 92 хувь нь Засгийн газрын гурван хувийн хүүтэй зээлэнд хамрагдаж чадаагүй гэв.

May be an image of text

 

May be an image of table

 

May be an image of text

 

May be an image of text

 

May be an image of text

 

 

О.НОМИН

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *