“Э.Бат-Үүл өлсгөлөн огт зарлаагүй”

Хотын дарга асан Э.Бат-Үүл 409 дүгээр хорих ангид өлсгөлөн зарласан гэх мэдээллийг өмнө нь түүний өмгөөлөгч болон хүү Б.Чулуудай нар өгч байсан. Улмаар өлсгөлөнгөө зогсоосон гэх мэдээллийг өнөөдөр АН-ын гишүүд өгсөн юм.

Энэ асуудалтай холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хошууч Х.Баясгалан хэвлэлд мэдээлэл өгөв.

Тэрээр, өмнө нь бид энэ асуудлаар хэвлэлд тодруулга мэдээлэл өгч байсан. Э.Бат-Үүл өлсгөлөн огт зарлаагүй. Тиймээс өлсгөлөнгөө зогсоосон гэдэг мэдээлэл бодит бус, ташаа мэдээлэл байна.

О.НОМИН

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *