“Ой, хээрийн болоод ахуйн гал түймрийн 99 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй байдаг”

Нийслэлийн ногоон бүс орчимд хуурайшилт ямар түвшинд байгаа болоод ой, хээрийн түймрийн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажлууд зохион байгуулж буй талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүйгээс тодрууллаа.

 

Тэрбээр, Энэ жилийн тухайд нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хуурайшилт ихтэй, хуурайшилтын зэрэг өндөр түвшинд байна. Мөн Нийслэлийн Онцгой байдлын газраас “Алдвал галдана” аяныг үргэлжүүлэн зохион байгуулж байна. Аян гуравдугаар сарын 28-наас тавдугаар сарын 28-ныг хүртэлх хугацаанд үргэлжилнэ.

Ер нь бол ой, хээрийн болоод ахуйн гал түймрийн 99 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй байдаг. Түүнээс ойн ан амьтан, араатан жигүүртэн гал тавина гэж байхгүй. Ууланд аялах, агаар салхинд гарахдаа унтраалгүй хаясан, дутуу унтраасан чүдэнз, тамхины ишнээс болж олон удаагийн гал түймэр гарч, байгаль орчныг сүйтгээд зогсохгүй, хувь хүн, улс оронд их хэмжээний эдийн засгийн хохирол учруулж байсныг хэлэхэд илүүдэхгүй болов уу” 

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *