Засаг даргын тамгын газрын гараашнаас байлдааны сум илэрчээ
Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Бумбат тавдугаар багийн /аймгийн төвөөс зүүн зүгт 140 км, сумын төвд/ Гандангын гудамжинд сумын Засаг даргын Тамгын газрын аж ахуйн гарааш дотор байлдааны зориулалттай сум илэрсэн тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 04-ний өдрийн 14:50 цагт хүлээн авчээ.
Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн алба хаагчид 140 км замыг туулан очиж /23 см урт, 14.5 мм диаметр, 3 см голчтой B-32 загварын 15 ширхэг байлдааны сум/-ыг сумын төвөөс зүүн урд зүгт 1.5 км-т “Цагаан-Овоо” гэдэг газар 20 минут ажиллаж тэсэлгээний бодис /Тротил/ 400 гр ашиглаж тэсэлгээ хийж аюулгүй болгожээ.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар