Илон Маск Твиттер компанийн захирлуудын зөвлөлд орлоо

Тэрбумтан Илон Маск Твиттер компанийн нийт хувьцааны 9.2 хувийг худалдан авсан билээ. Энэ нь түүнийг тус компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч болгосон. Одоо тэрбээр Твиттерийн захирлуудын зөвлөлд элссэн байна.

Маск Твиттерийн хувьцааг худалдан авсан гэх мэдээний дараа тус компанийн нэг хувьцааны ханш 22 хувиар өссөн. Харин түүнийг захирлуудын зөвлөлд элсэж байгаа гэх мэдэгдлийг Твиттер хийсний дараа хувьцааны ханш 6 хувиар нэмэгджээ.

Твиттерийн гүйцэтгэх захирал Параг Агравал мягмар гарагт жиргэхдээ Илонтой ярилцсаны эцэст тэрбээр захирлуудын зөвлөлд үнэ цэн авчирна гэдэг нь илт болсон гэсэн байна. Үүний хариуд Маск “Параг болон удирдах зөвлөлүүдтэй Твиттерийг сайжруулах тал дээр хамтран ажиллан болсондоо таатай байна” хэмээжээ.

Эх сурвалж: New York Times

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *